Бидний тухай

‘’Бодь Электроникс’’ ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдаж өдгөө хором бүр хувьсан өөрчлөгдөж буй технологийн шинэчлэлд нийцүүлэн компьютер, техник болон программ хангамж, системийн интерацчилал, мэдээлэл технологийн шийдэл, зөвлөх үйлчилгээнүүдийг харилцагчдадаа чанарын өндөр төвшинд үзүүлсээр 28 дах жилээ угтан золгож буй.

Бид дижитал үндэстэн, ухаалаг хот болох зорилго дор дэлхийд тэргүүлэгч мэдээлэл технологийн компаниудын 100 гаруй брэндүүдтэй албан ёсны түншлэл үүсгэн ажиллаж байгаагаас гадна Монгол улсын томоохон салбарууд болох Эрүүл мэнд, Хууль эрх зүй , Боловсрол, Банк санхүү, Худалдаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Зам тээврийн салбарт хүрч үйлчилж ,төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллан туршлагажсаар байна.

Манай хамт олон цаашид ч тасралтгүй хөгжиж шинэ санаа, шинэлэг технологи бүрийг дотоодын зах зээлдээ нутагшуулах үйл явцыг улам чанартай гүйцэтгэж, тэргүүлэгч компаниудын нэг байж танай байгууллагын эрхэм харилцагч, итгэлт түнш болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний цаашдын ажил амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Эрхэм зорилго

Харилцагчид өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үр ашигтайгаар хангах явдал юм. 

Алсын хараа

Эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө бүтээгдэхүүн, үйлчилгээндээ технологийн шинэчлэл, нийгмийн хариуцлагыг тусган ажиллана.

Үнэт зүйлс

Найдвартай түншлэл

Бид хэзээд найдвартай, итгэл даах түншлэлийг үндсэн зарчмуудын нэг болгон ажилладаг

Ёс зүй

Шударга ёс, үнэнч байдал, хүндлэл, хариуцлага хийгээд нийгмийн ёс, компанийн ёс зүйн кодыг хэзээд баримтлана

Өсөлт

Бидний хийж бүтээж буй бүхэн эдийн засгийн, технологийн, хөгжлийн дэвшил, өсөлтөнд зорих болно

Үр ашиг

Бид баялаг бүтээнэ. Нийгэм болон Компанийн хувьд үр ашигтайгаар ажиллана

0 +
0 +
0 %

Он цагийн хэлхээс

  1. 1995

    “Бодь компьютерс” ХХК нэртэйгээр 1995 онд үүсгэн байгуулагдав.

    Fujitsu брэндийн анхны дэлгүүрийг Соёлын төв өргөөнд нээлээ.

    ''Siemens Nixdorf'' брэндийн албан ёсны дистрибютер болов.

  2. 1998

    Монголын зах зээлд анхны ухаалаг картыг нэвтрүүлснээр одоогийн дижитал шилжилтын үндэс суурийг бүтээжээ

  3. 1999

    “Fujitsu” брэндийн салбар дэлгүүрийг нээв.

  4. 2001

    Өөрийн нэрийн “Bodicom” компьютерийг танилцуулав

  5. 2005

    “Бодь Компьютер” ХХК-с “Бодь Электроникс” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болов

  6. 2006

     “Fujitsu”,  “Siemens” брэндийн шинэ showroom-ээ Бодь цамхагт нээв

  7. 2007

    “Samsung Techwin” компанийн түнш болов

    “Arecont” брэндийн албан ёсны түнш болов

  8. 2008

    Became the official representative of the world's leading home appliance brand "Miele".

  9. 2009

    Suprema брендийн албан ёсны түнш болов

  10. 2010

    “Apple” брэндийн Монгол дахь хамгийн анхны албан ёсны борлуулагч болов.

     “HP” брэндийн сервер хадгалах төхөөрөмж нийлүүлж суурилуулах, засвар үйлчилгээ үзүүлэх эрхтэй Монгол дахь албан ёсны түнш болов 

  11. 2011

    Монголд анхны “Apple” брэндийг борлуулах эрхтэй “Энтера дэлгүүр”-ийг Голомт хотхонд нээв.

    Энтера дэлгүүрийн салбарыг Цэнтрал Тауэрт нээв.

     Монголд анхны “Cisco Collaboration Video and audio conference” систем борлуулах эрх авав. 

    Дэлхийд алдартай “Bang & Olufsen” брэндийн алдан ёсны борлуулагч боллоо

    Dell брэндийн түнш болов

  12. 2012

    Энтера дэлгүүрийн гурав дахь салбарыг 3-4р хороололд байгуулав.

    HP брэндийн компьютер принтер нийлүүлэх Монгол дахь албан ёсны борлуулагч болов.

  13. 2013

    Schneider Electric-ийн охин компани болох Pelco камерын албан ёсны түнш болов.

    Motorola, KETC, Qnap, Fortinet, Safewell, Extreme, Network зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер болов.

  14. 2014

    HPE-ийн албан ёсны борлуулагч боллоо. 

    ZMS брэндийн албан ёсны түнш боллоо. 

  15. 2015

    East, Juniper, Fama, ZTT Cable, EKAA зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер болов.

    Дэлхийн алдартай GET Group-тэй хамтран ажиллах болов.

    Дэлхийд алдартай QNAP NAS сүлжээний бичигч төхөөрөмж үйлдвэрлэгч групптэй хамтран ажилладаг болов.

  16. 2016

    EAST UPS брендийн албан ёсны түнш болов.

    KETC-ийн албан ёсны дистрибюьтер боллоо. 

    MikroTik-ийн албан ёсны борлуулагч боллоо.

    Ubiquiti брэндийн түнш байгууллага боллоо.

  17. 2017

    “Oracle” брэндийн Platinum эрхтэй албан ёсны түгш байгууллага болсон.

    DDW ухаалаг дэлгэц үйлдвэрлэгч компанийн албан ёсны түнш болов

    Microsoft компанийн албан ёсны түнш боллоо.

    Tripp Lite компанийн албан ёсны түнш боллоо.  

  18. 2018

    Official partner organization of "Radware".

    Official partner of "Synesis".

    Official distributor of "ITC".

    Official distributor of "Juniper".

    Official distributor of "RugGear".

    Official partner of "WatchGuard".

  19. 2019

    “Solidworks” брэндийн түнш байгууллага болсон.

     “Kipod” системийг хөгжүүлэлтийн шатанд оруулж ирсэн.

    JXLcable  брэндийн түнш байгууллага болсон.

    Sophos брэндийн түнш байгууллага болсон.

    VMWare брэндийн түнш байгууллага боллоо. 

  20. 2020

    Volktek брэндийн албан ёсны түнш байгууллага болов.

    BlackVue брэндийн албан ёсны түнш байгууллага болов.

    IREX брэндийн албан ёсны түнш байгууллага болов.

    Bitdefender брэндийн Gold борлуулагч болов.

    Kaspersky брэндийн албан ёсны түнш болов.

    Zebra брэндийн албан ёсны борлуулагч болов.

  21. 2021

    Folksafe брэндийн албан ёсны түнш байгууллага болов.

    Riello UPS брэндийн албан ёсны түнш байгууллага болов.

    Precisely брэндийн Silver Partner болов.

    Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хамгийн том  "Digital Nation" арга хэмжээнд Vertica, Precisely болон Radware брэндүүдээр оролцлоо.

    Innovatrics брэндийн албан ёсны түнш болов.

    Planet брэндийн Project partner боллоо.

  22. 2022

    Cisco-ийн албан ёсны Premium Partner /Premier Integrator- Networking Specialized/ болсон

    Digital Transformation with HPE арга хэмжээг МУК компанитай хамтран зохион байгууллаа.

    UiPath брэндийн албан ёсны түнш боллоо.