Үүлэн технологийн шийдлүүд

GGI

Үүлэн тооцоолол гэдэг нь өгөгдсөн нөөцийг хамгийн үр ашигтай байдлаар зарцуулах аргачлал бөгөөд үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал өөрийн сервер зохион байгуулж интернэтэд байрлуулж байхаар бэлэн үүлэн технологийн компанид технологио бүрэн даатгаад бүх асуудлаа шийдэхийг хэлж байна. Ингэснээр өртөг маш ихээр хямдарч байгаа юм. Хэрэглээнийхээ хэмжээгээр үйлчилгээ авч төлбөр бодогдоно гэсэн үг.

Манай байгууллага нь үүлэн тооцооллын шийдлүүд санал болгох ба зөвлөгөө мэдээлэл өгөх цогц ажлыг хийдэг.

Үүлэн тооцооллын онцлогууд:

  • Хүсэлтийн дагуу өөрөө өөртөө үйлчилнэ – үйлчилгээ үзүүлэгчийн ажилтнуудтай харилцахгүйгээр нөөцийг бие даан ашиглах боломжтой.
  • Интернэт болон сүлжээгээр өргөн хүртээмжтэй ханддаг байх – Үйлчилгээний боломжуудаа вебээр дамжуулан авах боломжтой
  • Нөөцүүдийг нэгтгэдэг байх – Төрөл бүрийн физик болон виртуал нөөцийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн динамик байдлаар хуваарилж, дахин хуваарилдаг.
  • Түргэн дасан зохицох чадвар – Хэрэглэгчийн даалгаврыг хурдан шуурхай болгохын тулд тооцоолох чадварыг хурдан бөгөөд уян хатан байдлаар нөөцлөх боломжтой
  • Хэмжигдэхүй үйлчилгээ – Үүлэн систем нь зарим хийсвэр параметрүүдийг хэмжих замаар нөөцийн ашиглалтыг автоматаар хянаж, оновчтой болгодог.

Үүлэн тооцооллын үйлчилгээний үндсэн 3 давхарга байдаг: Үүнд

  • Infrastructure as a service /Iaas/ - Дэд бүтцийн үйлчилгээ. Үүнд өгөгдлийн сангийн үүлэн систем орно. Ийм төрлийн сервисүүдийн жишээ дурдвал: Amazon S3, SQL Azure, Zimory, Elastichosts.
  • Platform as a service /Paas/ - платформын үйлчилгээ. Үүнд платформ дээрх аппликейшн болон серверүүдийг ашиглан хөгжүүлэх, тэдгээрийн өгөгдлийн сантай ажиллах боломж бүхий үүлэн систем. Энэ төрлийн системүүдийн жишээ дурдвал: Force.com, Google App Engine, Windows Azure (Platform).
  • Software as a service /Saas/ - Программ хангамжийн үйлчилгээ. Үүнд сервис ба аппликейшний үүлэн систем. Үүнд: Google Docs, Salesforce CRM, SAP Business

Манай давуу тал

Манай байгууллага нь үүлэн тооцооллыг бий болгодог виртуалчлалын программ хангамж болох Vmware-ийг санал болгодог. Vmware Sphere нь виртуал серверүүд үүсгэх ба серверүүдийг нэгдсэн журмаар хянаж удирдах боломжийг олгодог. Ингэж виртуал серверүүд зохион байгуулснаар үүлэн тооцоолол зохион байгуулах боломжтой болох ба арчилгаа үйлчилгээний өртгийг илт багасгадаг.

Манай харилцагчид

Манай түншүүд