Програм хангамж

GGI

Манай компани нь дэлхийн хэмжээний программ хангамжийн компаниудтай хамтарч ажилдаг бөгөөд тэдгээрийн зохиосон программ хангамжуудыг худалдан борлуулах албан ёсны гэрээт борлуулагч юм. Үүнд:

  • Oracle компанийн premiem partner ба oracle database болон бусад программ хангамжийг худалдан борлуулдаг
  • Microsoft компанийн silver partner ба Windows үйлдлийн систем, Office болон бусад программ хангамжийг худалддаг
  • Micro focus компанийн Vertica
  • VMware компанийн vsphere , vcenter
  • Irex компанийн irex видео аналитик программ гэх мэт

Манай давуу тал

Хувь хүн болон албан байгууллагуудад нэн шаардлагатай  байгаа программ хангамж болон шийдлийг бид олж нийлүүлдэг. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн программ хангамжийг зохион нийлүүлдэг.

Зорилгоос хамааран компьютерын программ хангамжийг дараах байдлаар хувааж болно:

Системийн программ хангамж

Системийн программ хангамжийн гол зорилго нь компьютерын систем болон сүлжээний үйлдлүүдийг дэмжиж, удирдах юм. Мөн техник хангамж, компьютерын системийг ажиллуулах зориулалттай. Үүнд:

  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдлийн систем
  • сервер
  • ютилит программ
  • график орчны систем

Системийн программууд дотроос хамгийн өргөн дэлгэрсэн чухал программ нь үйлдлийн систем (operating system) гэж нэрлэгддэг программууд юм. Энэ программ нь компьютерын аппаратын нөөцийг хуваарилан, гараас өгсөн командыг уншиж хэрэглээний программыг ажилд оруулж үр дүнг дэлгэц дээр гарган шуурхай ба гаднын санах ойг хуваарилж байдаг.

Хэрэглээний программ хангамж

Хэрэглээний программ хангамж эцсийн хэрэглэгчдийн мэдээлэл боловсруулах ажлуудыг гүйцэтгэдэг. Ихэвчлэн тооцооллын ажлыг гүйцэтгэх, зураг зурах, текстэн мэдээлэл боловсруулах, математик статистикийн бодлого бодох, файлтай ажиллах гэх зэрэг ажлуудыг хийдэг. Үүнд:

  • мэдээлэл боловсруулах программ хангамж (текст боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах программ хангамж (веб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментын программ хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын программ хангамж бизнес, байгууллагын программ хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн программууд гэх мэт)
  • симуляцын программ хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн программ хангамж (CAD гэх мэт)

Манай харилцагчид

Манай түншүүд