Програм хангамж хөгжүүлэлт

GGI

Та байгууллагынхаа онцлог үйл ажиллагаанд тохирсон программ хангамжийн шийдэл сонирхож байна уу? Манай компани нь таны хэрэгцээнд яв цав тохирох программ хангамжийг зохион танай байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, автоматжуулах боломжийг олгож байна. Төрийн болон хувийн хэвшлийн олон программ хангамжийн шийдэл гаргаж зохиосон чадварлаг хамт олон хамтарч ажиллах болно.

Программ хангамж зохиолгон шийдэл гаргаснаар дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:

  • Бүрэн нийцсэн байдал – байгууллагын үйл ажиллагаанд яв цав тохирсноор ажиллахад хялбар болж ажлын бүтээмж сайжирна.
  • API боломж – Application Programming Interface боломж нь байгууллагын бусад системтэй интеграци хийх боломжийг олгоно.
  • Сүүлийн үеийн технологи – Программ хангамж хөгжүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн технологи ашиглагдана.
  • Шинэчлэл – Тогтмол шинэчлэл хийж зохиосон программ хангамжийг улам хөгжүүлнэ.
  • Туслалцаа үйлчилгээ – Программ хөгжүүлэлтийн дараах засвар үйлчилгээ, туслалцааг тогтмол үзүүлнэ.
  • Сургалт болон гарын авлага – Зохиогдсон программын хангамжийн гарын авлага болон сургалтаар хангагдана.

Манай давуу тал

Программ хангамжийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Тогтвортой ажиллагааг хангаж ажиллана. Ашиглахад хаялбар байдлаар хөгжүүлдэг ба хурдан шуурхай богино хугацаанд хийж гүйцэтгэдэг.  Олон жилийн туршлага, өндөр ур чадвар бүхий баг хамт олон тантай  хамтарч ажиллана. Хөгжүүлэлтийн дараах туслалцаа үйлчилгээг тогтмол үзүүлдэг.

 

Программ хангамжийн хөгжүүлэлтийн үе шат

1. Шинжилгээ – бизнесийн зорилгыг ойлгож түүнд нь нийцэх шаардлага, бүтцийг тодорхойлдог. Энэ шатанд харилцагчтай уулзалтууд хийн төслийн талаарх ойлголтыг нэгтгэх болон бизнес шаардлага болон процессыг тодорхойлох үйлдлүүд хийгдэнэ. Үүний үр дүнд хэрэглэгчийн шаардлага, системийн бүтэц, процессын зураглал тодорхой болдог.

2. Хар зураг/Mockup – Системийн дэлгэцүүдийн хар зураг гаргана. Ингэснээр харилцагч тал системийн талаар илүү бодит төсөөлөлтэй болно. Хэрэглэгчийн шаардлага болон процессын зураглалыг ашиглан системийн хар зургийг гаргана.

3. UI/UX Дизайн – Дэлгэцийн хар зураг гаргах ба түүндээ үндэслэн системийн бүрэн хэмжээний анхны загварыг гаргана.

4. Код хөгжүүлэлт – UI/UX дизайнаар fron-end  хөгжүүлэгдсэний дараа хэрэглэгчийн шаардлага болон процессын зураглал дээр үндэслэн back-end хөгжүүлэгдэнэ. Мөн энэхүү хөгжүүлэлтийн үе шат бүрд тест хийгдэж хэрэглэгчийн шаардлагад нийцэх эсэхийг шалгана.

5. Тест – Энэ шатанд функциональ тест болон интеграцийн тест, аюулгүй байдлын тест, хүчин чадлын тест зэрэг хөгжүүлэлтийн эхлэлээс төгсгөл хүртэлх бүх шатны тест хийгдэнэ.

6. Нэвтрүүлэлт, сургалт – Энэ шатанд нэвтрүүлэлт хийгдэх ба сургалт зохион байгуулагдаж хэрэглэгчид хүрнэ.

7. Баталгаат хугацаа – Тухайн бүтэгдэхүүнтэй холбоотой засвар үйлчилгээ, тусламж үзүүлнэ.

8. Гэрээт засвар үйлчилгээ - Системийн тасралтгүй үйл ажиллагааг цаашид ч хангахын тулд төлбөртэйгөөр засвар үйлчилгээ үзүүлдэг.

Манай харилцагчид

Манай түншүүд