Аудио, видео хурлын шийдэл

Бүтээлч мэтгэлцээн болон ил тод байдлыг бий болгож шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аудио, видео хурлын шийдлүүдийг сүүлийн үед ихээр хэрэглэж байна. Ингэснээр зайнаас болон шууд хуралд болон сургалтад оролцож цаг хугацаа, орон зай, зардал хэмнэж байна.

Манай компани нь аливаа хувь хүн албан байгууллагын хурлын өрөөний Аудио, видео хурлын шийдлийг гаргаж өгч байна. Ингэхдээ дэлхийн хэмжээний уулзалт, хуралд хэрэглэгддэг тоног төхөөрөмжийг нийлүүлэн, суурилуулж чанарын баталгаа өгч байна. Бид дараах боломжуудтай шийдлүүдийг гаргаж байна. Үүнд:

  • Хурлын болон сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
  • Салбар нэгжүүдийг дэлгэцэнд харах,
  • Хурлын бичлэг хийгдэх,
  • Хурлын болон сургалтын материалыг шууд үзэх,
  • Хурлын үеэр бичвэр мэдээлэл явуулах,
  • Клиентүүд хоорондоо серверээр дамжилгүй холбогдох,
  • Хурлын төлөв дарааллыг хянах,
  • Харилцагчийн мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх,
  • Зориулалтын терминалаас гадна ухаалаг төхөөрөмжүүдээс хуралд оролцох
  • Синхрон орчуулгын систем
  • Санал хураах систем зэрэг олон боломжтой.

Манай давуу тал

Бид олон улсын байгууллагууд, улс орнуудын төрийн ордон, өндөр зэрэглэлийн хурал зөвлөгөөний аудио, видео хурлын өрөөнүүдэд ашиглагддаг салбартаа тэргүүлэгч Televic брэндийн тоног төхөөрөмжүүдийг амжилттай нийлүүлсээр байна.

Манай харилцагчид

Манай түншүүд