Хяналт удирдлагын төвийн цогц шийдэл

Мультимедиа уулзалт, хурлын танхимуудын хувьд таны төсөв, техникийн болон хувийн шаардлагад нийцсэн тогтвортой шийдэл чухал юм. Өрөө захиалах, хянах системээс авхуулаад AV дохионы хуваарилалт, дүрс гаралт, дуу авиа, микрофон зэрэг хяналтын өрөөнүүдийг төлөвлөх гэх мэт шийдэлүүдийг бүгдийг нэг эх сурвалжаас авах боломжтой. Манай мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хурлын танхимын бүхэл бүтэн шийдэл эсвэл зөвхөн тусдаа дэд хэсгүүдийн үзэл баримтлал, төлөвлөлт, суурилуулалт, ашиглалтад оруулах болон засвар үйлчилгээг хийдэг.

Үйлчилгээ доорх 3 үе шатаас бүрдэнэ

Төлөвлөлт ба зөвлөгөө

Төлөвлөлт болон санаа (concept) гаргах явцад бид тантай хамт функциональ санаа(concept) бий болгож, танд хамгийн сайн шийдлийг гаргах юм. Манай медиа технологийн мэргэжилтнүүд үйл явцын эхнээс дуустал тантай хамт байна.

    • Үйлдвэрлэгчээс хараат бус зөвлөгөө болон таны шийдлийг төлөвлөх
    • Техникийн шаардлагад нийцүүлэн төсөв гаргах
    • Шийдвэр гаргах бүдүүвч/ойролцоо ойлголтыг бий болгох
    • Альтернатив хувилбарууд болон боломжуудыг онцлох
    • Орон зайн нөхцөлийг авах
    • 3D дизайн
    • Ирээдүйд хоцрогдохгүй технологи, найдвартай байдал
    • Өрөөний хяналтын интерфейс: гэрэл, агааржуулагч, наалт гэх мэт.

Суурилуулалт

Мэргэшсэн төлөвлөгч, үйлчилгээний техникчдээс бүрдсэн туршлагатай баг хамт олон тантай хамт байна. Сүлжээ, дижитал тэмдэг эсвэл видео хурал эсэхээс үл хамааран холбогдох технологийн салбарын мэргэжилтнүүдэд найдаж болно.

  • Видео хана болон LED хананы тохируулга
  • Аудио хэмжилт
  • Дохио болон медиа удирдлагын программчлал
  • AutoCAD дээр гүйцэтгэлийн төлөвлөлт
  • Серийн дугаар, IP хаягийн жагсаалт, эд ангиудын жагсаалт, бараа материалын жагсаалт, дохионы төлөвлөгөө зэрэг чухал параметрүүдийн баримтжуулалт

Үйлчилгээ, засвар үйлчилгээ

Бид медиа технологийг суурилуулахаас өмнө, явцад болон суулгасны дараа бүх хэрэглэгчдэд саадгүй ажиллах ёстой цогц систем гэж үздэг. Тийм ч учраас сургалт, засвар үйлчилгээнд бид онцгой анхаардаг. Мөн бид суулгасны дараа ч үйлчилгээ үзүүлсээр байх болно.

  • Баталгаат хугацаа/ баталгааны нөхцөлд тусгасан тохиолдолд хүсэлтийн дагуу түргэн үйлчилгээ үзүүлэх
  • Үйл ажилгаанд үргэлж бэлэн байдаг системийн засвар үйлчилгээ
  • Төхөөрөмжийг солих үед алдаа гарсан тохиолдолд SLA-д суурилсан засвар үйлчилгээ
  • Манай үйлчилгээний төв нь таны системтэй холбоотой бүх асуултад хариулахад бэлэн байна

Манай давуу тал

Манайх мэргэжлийн төлөвлөгч, үйлчилгээний техникчдээс бүрдсэн мэргэшсэн баг хамт олонтой. Бид таны хувийн шаардлагыг бүрэн хангах шийдлийг гаргаж өгнө. Бид салбартаа тэргүүлж буй урт хугацаанд хамтран ажилсан түншүүдтэйгээ танд хамгийн сайн нөхцлийг бүрдүүлнэ.

Манай харилцагчид

Манай түншүүд