Өгөгдлийн сангийн шинжилгээ

GGI

Аливаа ажил үйлчилгээ явуулахад эргэн тойронд их хэмжээний өгөгдөл бүрэлдэн бий болж байдаг хорин нэгдүгээр зуунд бид амьдарч байна. Тэрхүү өгөгдлийг цуглуулж хадгалан дүн шинжилгээ хийснээр тухайн ажил үйлчилгээг сайжруулах оновчтой шийдвэрүүдийг гаргах боломж бүрддэг. Цугларсан өгөгдлийг боловсруулахад дараах ойлголтууд зайлшгүй яригддаг. Үүнд өгөгдлийн сан(database), их өгөгдөл(bigdata), өгөгдлийн сангийн шинжилгээ(database analysis), Machine Learning гэх мэт.

Өгөгдлийн сан болон загвар нь мэдээллийн сангийн логик бүтцийг тодорхойлж, өгөгдөл хадгалах аргыг зохион байгуулж, удирдахад тодорхойлдог мэдээллийн загварын төрөл юм. Мэдээллийн баазын загварын хамгийн сайн жишээ нь харилцааны загвар(Relational model) ба хүснэгтэд суурилсан форматыг ашигладаг. Өгөгдлийн сангийн загваруудаас хамаарч хэд хэдэн төрлийн дата бааз байдаг. Үүнд:

  • Hierarchical databases
  • Network databases
  • Object-oriented databases
  • Relational databases
  • NoSQL databases

Big data – Их өгөгдөл гэдэг нь уламжлалт аргаар боловсруулахад төвөгтэй цаг үргэлж өсөж байдаг маш их хэмжээний өгөгдлийн цуглуулга юм. Өгөгдлийн сангийн шинжилгээ гэдэг нь цугларсан их хэмжээний өгөгдлийг боловсруулж логик утга учиртай бизнесийн шийдвэр гаргалтад нөлөөлж болохуйц мэдээлэл болгон гаргахыг хэлдэг. Machine Learning гэдэг нь компьютер их хэмжээний өгөгдөл дээр суурилж тусгай алгоритмуудын тусламжтай суралцаж өгөгдлийн сангийн шинжилгээ хийж шийдвэр гаргалтад нөлөөлж болохуйц мэдээлэл гаргахыг хэлнэ.

Манай давуу тал

Манай компани нь хэрэглэгчдэдээ дэлхийн топ компаниудын бүтээгдэхүүнүүд болох Oracle, Microsoft  SQL Server зэрэг DBMS үүдийг санал болгохоос гадна дата анализ хийхэд зориулагдсан Vertica RDBMS ийг бас санал болгодог. Энэхүү систем нь бусад relational database үүд болох Oracle, SQL Server гэх мэттэй  адил боловч баганан бүтцээр өгөгдлөө хадгалдгаараа ялгаатай. Ингэж хадгалснаар их хэмжээний өгөгдлийг боловсруулахад маш хурдан болдог. Иймээс Vertica -г их хэмжээний өгөгдлийг анализ хийхэд зориулж бүтээсэн Өгөгдлийн сангийн шинжилгээний платформ гэж нэрэлдэг. Vertica платформ дээр дата анализ хийж бас Machine Learning хийх бүрэн боломжтой.

Precisely – Data Integrity Suite ийг санал болгодог. Энэ  нь өгөгдлүүдийг цуглуулж нэгдсэн платформ дээр нэгтгэн гаргаж өгдөг программ юм

Манай харилцагчид

Манай түншүүд