Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын платформ

GGI

Дэлхий дахинд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна.

Видео дүрсээр цугларсан их хэмжээний дата мэдээллийг хиймэл оюун ухаан дээр суурилж боловсруулах видео аналитик технологийг бид нутагшуулаад байна.

Видео аналитик нь амьдралд суурилсан, хүмүүсийн урсгал болон хөдөлгөөн, нүүрний хувирал, хийж буй  үйлдэл дээрээс нь ажиглалт хийн өгөгдөл мэдээлэл цуглуулж анализ хийдэг. Хамгийн их хэрэглэгддэг ойрын жишээ бол замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн систем юм.

Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлснээр,

  • Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хянаж сайжруулах,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дундаж хурдыг мэдэх,
  • Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд авч, дүн шинжилгээ хийх,
  • Замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт тавих,
  • Татвар төлөлт, даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих боломжтой болно.

Манай давуу тал

Манай компани нь хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын платформыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах  зорилгоор нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлыг нэвтрүүлсэн туршлагатай.

Манай харилцагчид

Манай түншүүд