Компьютерийн үнэ яагаад өсөөд байна вэ?

3 сарын 10, 2026

Сүүлийн үед компьютер, зөөврийн компьютерын үнэ нэмэгдэж байгааг олон хүн анзаарч байна. Энэ нь ганц шалтгаанаас биш, харин хэд хэдэн хүчин зүйл давхар нөлөөлсний үр дүн юм. Ялангуяа 2025 оны сүүлээс 2026 оны эхэн хүртэл компьютерын үнэд нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь санах ойн чип (RAM, SSD)-ийн үнэ огцом өссөн явдал байлаа.

RAM болон SSD-ийн үнэ огцом өссөн

Компьютерын гол эд анги болох RAM болон SSD нь DRAM болон NAND Flash гэж нэрлэгддэг санах ойн чип дээр суурилдаг. Дэлхийн технологийн зах зээлийн судалгаа хийдэг TrendForce байгууллагын мэдээллээр 2026 оны эхээр:

  • DRAM (RAM)-ын үнэ өмнөх улирлаас 90–95%
  • NAND Flash (SSD)-ийн үнэ 33–38%

өссөн байна.

RAM болон SSD нь бүх төрлийн компьютерын үндсэн бүрэлдэхүүн хэсэг тул эдгээрийн үнэ өсөхөд зөөврийн компьютер, суурин компьютер, all-in-one компьютер, зарим monitor болон OPS модуль зэрэг төхөөрөмжийн нийт өртөг шууд нэмэгддэг.

GGI

AI сервер болон дата төвүүд санах ойн картын нийлүүлэлтийг бүгдийг татаж байна!

Санах ойн картын үнэ өссөн бас нэг шалтгаан нь хиймэл оюун ухаан (AI) болон дата төвийн эрэлт огцом өссөнтэй холбоотой.

Сүүлийн жилүүдэд AI серверүүд маш их RAM болон өндөр хүчин чадлын storage ашиглах болсон. Үүний улмаас санах ойн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ илүү ашигтай зах зээл болох сервер болон дата төвийн салбар руу түлхүү нийлүүлэх болсон.

GGI

Ингэснээр энгийн компьютер үйлдвэрлэхэд ашиглах DRAM болон NAND-ын нийлүүлэлт багасч, үнэ өсөх нөхцөл бүрдсэн.

Үйлдвэрлэгчид үнийн өсөлтийг хэрэглэгч рүү шилжүүлж эхэлсэн

Санах ойн картны үнэ өсөхөд компьютер үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн өртөг нэмэгддэг. Үүнийг BOM (Bill of Materials) буюу төхөөрөмжийн эд ангийн нийт өртөг гэж нэрлэдэг.

Эд ангийн үнэ өсөхөд үйлдвэрлэгчид дараах байдлаар хариу арга хэмжээ авдаг:

  • Зарим бүтээгдэхүүний үнийг нэмэх
  • Зарим загварын RAM эсвэл SSD-ийн хэмжээг бууруулах
  • Шинэ загваруудыг өндөр үнээр гаргах

Ингэснээр хэрэглэгчид компьютерын үнэ нэмэгдсэн мэт мэдэрч эхэлдэг.

Windows 10-ийн дэмжлэг дууссан

Компьютерын эрэлт нэмэгдсэн бас нэг шалтгаан нь Windows 10-ийн албан ёсны дэмжлэг 2025 оны 10-р сарын 14-нд дууссан явдал юм.

Үүнээс хойш олон байгууллага болон хэрэглэгчид Windows 11 рүү шилжих шаардлагатай болсон. Гэвч хуучин компьютерүүдын зарим нь шинэ үйлдлийн системийг бүрэн дэмждэггүй. Иймээс байгууллагууд компьютероо шинэчлэх, хэрэглэгчид шинэ төхөөрөмж худалдан авах хандлага нэмэгдсэн. Энэ нь компьютерын зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсөхөд нөлөөлсөн.

Энгийн PC-ээс AI PC рүү шилжиж байна

Сүүлийн үед компьютерын зах зээл AI PC гэж нэрлэгддэг шинэ төрлийн төхөөрөмж рүү шилжиж эхэлсэн.

AI PC нь:

  • хиймэл оюун ухааны тооцооллыг дотооддоо хийх
  • илүү хүчирхэг процессор ашиглах
  • NPU (AI accelerator) зэрэг шинэ чип ашиглах зэрэг онцлогтой байдаг.

Ийм компьютерүүдын чип, эх хавтан, хөргөлтийн систем, санах ойн карт зэрэг нь энгийн office компьютероос илүү үнэтэй байдаг.

GGI

Компьютерын үнэ яагаад өсөөд байна вэ? Асуултын хариулт нь:

  • RAM болон SSD-ийн үнэ огцом өссөн явдал
  • AI сервер болон дата төвүүд санах ойн картын нийлүүлэлтийг татаж байна
  • Компьютер үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн
  • Windows 10-ийн дэмжлэг дууссанаас компьютер шинэчлэх хэрэгцээ өссөн
  • Зах зээл AI PC рүү шилжиж байгаа

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр компьютерын үнэ өмнөхөөсөө өндөр болсон байна. Тус үнийн өсөлт 2026 оны турш үргэлжилж 2027 оноос тогтворжих магадлалтай байна.