Бодь Электроникс ХХК боловсролын салбарт чиглэсэн “Боловсролд ээлтэй Бодь” хөтөлбөрөө танилцуулж, стратегийн хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа

11 сарын 24, 2025

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ууган компани болох Бодь Электроникс ХХК нь 30 жилийн ойн хүрээнд   жил бүр зохион байгуулдаг цуврал арга хэмжээ болох “Be Vision 2025” арга хэмжээг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээлээ хэлэлцэн, ирээдүйн хөгжлийн зорилт,  нтехологийн шинэ шийдлийг олон нийтэд танилцууллаа.

GGI

Ирэх 30 жилд Бодь Электроникс ХХК нь Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаа зарласан ба үүнд нөлөөлөх AI технологийг голчилсон HP, IREX, HPE, Hanwha тэргүүтэй 9 брэндийн бүтээгдэхүүний шинэ, технологи онцлого шийдэл зэргийг арга хэмжээний үеэр мөн адил танилцууллаа.

Арга хэмжээний хүрээнд компанийн зүгээс хоёр чухал Санамж бичигт гарын үсэг зурсан ба мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтран ажиллагч төлөөлөл бүхий 200 гаруй компани оролцсон байна.

Нэгдүгээр санамж бичгийн хүрээнд Бодь Электроникс ХХК боловсролын салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Таван Богд Финанс ББСБайгууллагатай түшиглэн 100 хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхийг хувийн сургуулиудад олгох шийдвэрийг зарлав. Энэ зээл нь сургалтын орчныг сайжруулах, технологийн төхөөрөмжийг шинэчлэх, сурагчдын боловсролын хэрэгцээг дэмжихэд зориулсан бөгөөд дунд сургуулиудад боломжийн санхүүгийн шийдэл болж байна.

Хоёрдугаар санамж бичиг нь “Боловсролд ээлтэй Бодь Электроникс” хэмээх бие даан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжих зорилгоор Google for Education-тэй хамтран ашиглагдаж хуучирсан компьютер, тоног төхөөрөмжүүдэд бүрэн оношилгоо болон шаардлагатай техник шинэчлэл болон программын сайжруулалт хийж, ChromeOS Flex зэрэг хөнгөн, тогтвортой үйлдлийн системийг суулган шинэчлэн бэлтгэнэ.  Эдгээр шинэчилсэн төхөөрөмжүүдээ шаардлагатай боловсролын байгууллагуудад хандивлан технологийн хүртээмжийг нэмэгдүүлж, суралцах орчныг сайжруулахын зэрэгцээ цахим хог хаягдлыг бууруулж, тогтвортой хэрэглээг дэмжихийг зорьж байна.

GGI