Бидний тухай
‘’Бодь Электроникс’’ ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдаж өдгөө хором бүр хувьсан өөрчлөгдөж буй технологийн шинэчлэлд нийцүүлэн компьютер, техник болон программ хангамж, системийн интерацчилал, мэдээлэл технологийн шийдэл, зөвлөх үйлчилгээнүүдийг харилцагчдадаа чанарын өндөр төвшинд үзүүлсээр 28 дах жилээ угтан золгож буй.
Бид дижитал үндэстэн, ухаалаг хот болох зорилго дор дэлхийд тэргүүлэгч мэдээлэл технологийн компаниудын 100 гаруй брэндүүдтэй албан ёсны түншлэл үүсгэн ажиллаж байгаагаас гадна Монгол улсын томоохон салбарууд болох Эрүүл мэнд, Хууль эрх зүй , Боловсрол, Банк санхүү, Худалдаа, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Зам тээврийн салбарт хүрч үйлчилж ,төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллан туршлагажсаар байна.
Манай хамт олон цаашид ч тасралтгүй хөгжиж шинэ санаа, шинэлэг технологи бүрийг дотоодын зах зээлдээ нутагшуулах үйл явцыг улам чанартай гүйцэтгэж, тэргүүлэгч компаниудын нэг байж танай байгууллагын эрхэм харилцагч, итгэлт түнш болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний цаашдын ажил амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.
Эрхэм зорилго
Харилцагчид өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үр ашигтайгаар хангах явдал юм.
Алсын хараа
Эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө бүтээгдэхүүн, үйлчилгээндээ технологийн шинэчлэл, нийгмийн хариуцлагыг тусган ажиллана.