Аяга таваг угаагч ашиглах зөвлөмжүүд

3 сарын 16, 2026

“Аягаа доош харуулж хийгээрэй” “Угаахаасаа өмнө усаар заавал зайлах хэрэгтэй ” зэрэг амаас ам дамжсан зөвлөмжүүдийг аяга таваг угаагчтай айл бүр сонсож байсан байх. Үнэхээр аяга таваг угаагчаа ажиллуулах тогтсон нэг дүрэм байдаг гэж үү? Танай гэр бүл заавал энэ талаар бяцхан маргаан хийх хэрэгтэй гэж үү?

Тэгвэл мэргэжилтнүүдийн хэлснээр аяга таваг угаагчийг илүү үр дүнтэй ашиглах хэд хэдэн энгийн дүрэм байдаг ажээ.

Доорх зөвлөмжүүдийг дагавал аяга таваг илүү цэвэрхэн гарахаас гадна ус, цаг хугацаагаа ч хэмнэх боломжтой.

Ultra-energy efficient Miele dishwashers

1. Урьдчилж зайлах шаардлагагүй

Олон хүн угаах аяга тавгаа машинд хийхээсээ өмнө усаар зайлах дадалтай байдаг. Гэвч орчин үеийн аяга таваг угаагч машинд энэ нь бараг л илүүц үйлдэл юм.

Ихэнх машин усны бохирдлыг мэдэрдэг тусгай мэдрэгчтэй байдаг. Хэрэв та аяга тавгуудаа урьдчилж хэт зайлж цэвэрлэн хийчихвэл машин тэдгээрийг бохир биш гэж үзэж, угаах температур болон хүчээ багасгаж болзошгүй. Тиймээс үлдэгдэл хоолыг зүгээр л хогийн саванд хийж, машины шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж байх нь илүү үр дүнтэй.

Тиймээс Хэт зайлах, угаах нь ус болон цагийг дэмий үрэхтэй адил юм.

2. Зөв байрлуулж ачаалах

Аяга таваг угаагч машинд хоолны хэрэгслээ зөв байрлуулах нь маш чухал. Ерөнхийдөө:

• Хоол иддэг таваг, аяга зэргийг доод тавиурт

• Уух зориулалттай аяга, стаканыг дээд тавиурт байрлуулах нь тохиромжтой.

Мөн бохир талуудыг ус цацагч руу чиглүүлж байрлуулах хэрэгтэй. Ихэнх машинд ус голоосоо хүчтэй цацагддаг тул бохир аяга тавгийг төв рүү харуулж тавих нь илүү үр дүнтэй угаалтыг бий болгоно. Аягануудыг доош харуулж тавих хэрэгтэй, ингэснээр дотор нь ус тогтохгүй. Харин халбага сэрээг холилдуулж байршуулах нь хоорондоо наалдахаас сэргийлдэг. Мөн хамгийн нийтлэг алдаа бол машиныг хэт дүүргэх юм. Хэрэв ус чөлөөтэй эргэлдэж чадахгүй бол ямар ч сайн угаалгын бодис хэрэглэсэн аяга таваг бүрэн цэвэр болохгүй.

3. Хамгийн бохир зүйлсийг гол хэсэгт тавих

Заримдаа угаалгын дараа зарим таваг цэвэр болоогүй байх нь бий. Энэ нь ихэвчлэн бохирдол ихтэй зүйлсийг буруу байрлуулсантай холбоотой. Ялангуяа:

• үр тарианы үлдэгдэл

• цардуул ихтэй хоолны үлдэгдэл

Эдгээр нь амархан наалдаж үлддэг. Иймээс хамгийн их бохирдсон таваг, сав суулгыг машины гол хэсэгт байрлуулах нь илүү үр дүнтэй. Тэнд усны даралт хамгийн хүчтэй байдаг.

4. Угаалгын таблет болон тусгай давс ашиглах

Аяга таваг угаагч машин зөвхөн усаар ажиллахгүй. Түүний үр дүнтэй ажиллагаанд тусгай бодисууд чухал үүрэгтэй. Угаалгын таблет нь хоолны үлдэгдлийг задлах фермент агуулдаг. Мөн усны тархалтыг сайжруулдаг бодисууд байдаг тул угаалт илүү сайн болдог. Харин аяга таваг угаагчийн тусгай давс нь усыг зөөлрүүлж, шохойн тунадас үүсэхээс сэргийлдэг. Ингэснээр шилэн аяган дээр цагаан толбо үүсэх нь багасна.

Зарим таблет “бүхнийг багтаасан” гэж бичсэн байдаг ч давсыг тусад нь нэмэх нь машиныг удаан хугацаанд хамгаалахад тустай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн rinse aid буюу хатаалтыг дэмждэг шингэн хэрэглэвэл аяга таваг угаалтын дараа илүү хурдан хатаж, толбо бага үлддэг.

Miele G6775SCViXXL 14 Place Fully Integrated Dishwasher - Page 1 - -  BuyItDirect.ie

5. Зарим зүйлсийг машинд хийхээс зайлсхий

Мэдээж бүх сав суулга аяга таваг угаагчид тохиромжтой байдаггүй. Жишээлбэл:

• наалддаггүй бүрхүүлтэй хайруулын таваг

• шаазан эдлэл

• хурц иртэй хутга

• модон эдлэл зэргийг аяга таваг машинд хийх нь хайртай хэрэгслүүдийг тань гэмтээх магадлалтай. Мөн наалттай шошготой сав суулга хийвэл шошго нь салж машины шүүлтүүрийг бөглөх эрсдэлтэй.

Эдгээр энгийн зөвлөгөөг дагавал аяга таваг угаагч машин илүү үр дүнтэй ажиллаж, таны аяга таваг цэвэрхэн байж чадна.

Харин угаалгын дараа аяга тавгаа хэн гаргах вэ гэдэг асуудал бол айл бүрийн өөрийн шийдэх маргаан хэвээр үлдэх бололтой.