BANG & OLUFSEN өнөөгийн хамгийн эрэлттэй утасгүй BEOPLAY EX загварыг танилцууллаа.

10 сарын 10, 2022

GGI

 

Bang& Olufsen аудио портфолиодоо хамгийн сүүлийн үеийн нэмэлт загвар болох Beoplay EX-ээ танилцуулсан бөгөөд уг загвар нь Гайхамшигтай дуу чимээ, дасан зохицох чадвартай ANC-с бүрдэх ба бүрэн ус нэвтэрдэггүй дизайнтайгаар танилцуулагдсан нь хамгийн их анхаарал татаж байна. Beoplay EX загвар нь Bang & Olufsen-ны өнөөг хүртэл гаргасан хамгийн уян хатан, жинхэнэ утасгүй гэх тодотголыг бүрэн илэрхийлэхүйц чихэвч болоод байгаагаас гадна гүйцэтгэл, хэв маягийн хосгүй хослолыг санал болгож, өдөр тутмын бүх төрлийн аудио туршлагыг нэмэгдүүлэхэд зориулагдсан төгс бүтээгдэхүүн. 

 

“Beoplay EX нь бидний домогт аудио багцыг бүхэлд нь нэгтгэсэн тав тух, тансаг байдал, чанарын дуу чимээг хослуулаад буйг хэрэглэгч танд дуулгахад таатай байна.  Bang Olufsen-ний урд урдийн загварууд болох beoplay H95 чихэвчний дээгүүрх ANC технологиос эхлүүлээд энэ салбарын зах зээлд гаргаж байсан бидний анхны нээлт болох Beoplay Portal хүртэлх бүх загваруудаас Beoplay EX нь хамгийн дээд зэргийн дуу хөгжмийн дуугаралтыг чихэнд тань амилуулах болно.