Apple: Энэ онд “iPhone”-ийн борлуулалт тогтвортой байх төлөвтэй

10 сарын 09, 2022

Apple introduces iPhone 14 and iPhone 14 Plus - Apple

Apple” шинэ загварын “iPhone” гар утаснаасаа 90 саяыг үйлдвэрлэхээр угсрагч компаниуддаа захиалга өгснийг эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл 2021 оныхтой ижил тооны шинэ загварын “iPhone” гар утас зах зээлд нийлүүлэх юм байна. Энэ нь гар утасны зах зээлийн төлөв тааруу байгаа ч “iPhone” хэрэглэгчид шинэ загваруудыг худалдан авна үзэж байгаатай холбоотой аж.

Энэ оны II улиралд дэлхийн ухаалаг гар утасны зах зээл есөн хувиар агшсан байна. Энэхүү зах зээл 2022 онд 3.5 хувиар агшина гэж “International Data Corporation” тооцоолоод байгаа ажээ.