1975 онд Америкчууд бичгийн машин ашигладаг байсан үед бага насны найзууд болох Bill Gates, Paul Allen нар компьютерийн програм хангамжыг үйлдвэрлэж Microsoft компанийг үүсгэн байгуулсан юм. Тэдний анх зохиосон програм хангамж нь дээр үеийн хувийн компьютер болох Altair 8800-д зориулан бүтээсэн програм хангамж байсан юм.

Microsoft компани 1981 онд анхны персонал компьютерийнхаа хувьд MS-DOS үйлдлийн системээ IBM-д лицензжүүлсэн. Програм хангамжийн зах зээлд нэвтэрч чадсан Microsoft компанийн үйл ажиллагаа тасралтгүй хөгжиж өдгөө Microsoft Operation System, Microsoft mouse, Windows, Microsoft Office, Internet explorer, Xbox, Microsoft Surface зэрэг бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэн дэлхийн зах зээлд гаргаж байгаа компани юм.