Apple брэндийн бүтээгдэхүүний онцлог нь Apple компанийн зохион бүтээсэн хэрэглээний програмууд дээр бүгд суурилан ажилдаг. Програм хангамжийн OS X болон IOS үйлдлийн систем, ITunes media player, Safari, ILife болон IWork бүтээмжийн програмууд нь хэрэглэхэд илүү хялбар байдаг. Интернетийн орчинд ITunes store, IOS, App Store, Mac App Store, ICloud гэсэн програмуудыг ашиглах боломжтой. Apple брэндийн системийн хамгаалалт хамгийн найдвартай байдаг ба гацалт, вирус, гаднаас халдах халдлага зэргийг мартан цахим хэрэглээний төгс шийдлийг танд хүргэж байна.