Герман улсын гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Miele брэнд нь өдгөө 120 гаруй жилийн түүхтэй томоохон корпораци болон өргөжин тэлжээ. Miele брэнд нь ахуйн болон томоохон аж ахуйн нэгжийн цахилгаан хэрэгсэл, мэргэжлийн түвшний гал тогооны тоног төхөөрөмж болон цэвэрлэгээний бодис зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг зах зээлдээ тэргүүрэгч компани юм. Бодь Электроникс ХХК нь 2007 оноос хойш Miele брэндийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлдээ худалдаалж байгаа билээ.