Bang & Olufsen брэнд нь Дани улсад 1925 онд үүсгэн байгуулагдсан. Bang & Olufsen нь тансаг тодотголтой зурагт, өсгөгч, чихэвч, авто машины өсгөгч, утасны загвар, дуугаралтын тоног төхөөрөмж зэрэг дуу дүрсний өндөр үзүүлэлтийг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олон улсын зах зээлд танигдаж чадсан брэнд юм. Тэдний загвар нь өөрийн гэсэн өнгө аястай, тансаг, бат бөх чанартай, давтагдашгүй, ямар ч орчинд зохицох өнгө үзэмжтэй байдгаараа онцгой байдаг. Хэрэглэгчийн хэрэгцээ сонирхлын дагуу өвөрмөц шийдэл гаргаж захиалгаар нийлүүлдэг. Ямар ч өрөөний зохион байгуулалтад төгс нийцдэг.