Oracle компани нь аж ахуйн нэгжийн мэдээллийн баазын зах зээл дээрх хамгийн том борлуулагчдын нэг юм. Олон улсад Oracle мэдээллийн сан гэж нэрлэгддэг бөгөөд мэдээллийн баазын удирдлагын хамгийн том системтэй (RDBMS – Relational Database Management System) байгууллага. Oracle компанийн програм хангамжийг дэлхийн шилдэг байгууллагууд ашигладаг. Бүтээгдэхүүний нэр төрөл нь хэрэглээний програмууд, мэдээллийн аналитик програм хангамж, дунд програм, компьютерийн систем, өгөгдөл хадгалах төхөөрөмж, хөгжүүлэлтийн хэрэгсэл, үүлэн тооцоолол болон бусад технологиудыг үйлдвэрлэгч юм.