Make it HP эвент амжилттай зохион байгуулагдлаа

9 сарын 19, 2023

 

Бодь-Электроникс ХХК нь HP  брэндийг албан ёсны эрхтэйгээр харилцагч байгууллага болон худалдан авагчдадаа хүргэж хамтран ажиллаад 10 дахь жилийн босгыг давжээ. Бид ойн босгон дээрээ HP брэндийн технологийн дэвшил , чиг хандлага , бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах зорилгоор HP брэндтэй хамтран “Make it HP” эвентийг 2023.09.18-нд  Blue sky зочид буудлын Crystal hall танхимд амжилттай зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээний үеэр HP брэндийн Зүүн өмнөд бүс хариуцсан захирал Ноён Nguyen Minh Duc, Зүүн өмнөд бүс хариуцсан менежер Ноён Huynh Dang Khoa, Хатагтай Truong Han Vy нар урилгаар хүрэлцэн ирж танилцуулга хийж, уригдсан зочидтой танилцан санал сэтгэгдлээ хуваалцлаа.

    

Мөн арга хэмжээнд оролцон азтан болж HP брэндийн принтер болон HP  брэндийн нөүтбүүк хожсон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт  ХХК байгууллагууддаа дахин баяр хүргэхийн ялдамд нийт урилга авч хүрэлцэн ирсэн харилцагчид зочдодоо талархсанаа илэрхийлэн, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.