Өдөр бүр нэг аяга кофе таны амьдралд, эрүүл мэндэд ямар ач тус авчрах вэ?

5 сарын 22, 2023

1. Тураах

Кофенд агуулагддаг кофеин нь өөх шатаалтыг дэмждэг гэнэ. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 мин өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж хурдан шатаж эхэлдэг байна.

2. Хөгшрөлтийг удаашруулах

Жимс, ногоо нь витамин ихээр агуулдаг учир антиоксидант буюу үл исэлдүүлэгч (хөгшрөлтийг удаашруулах) үйлчилгээтэй байдаг. Тэгвэл кофе нь жимс ногооноос ч илүү антиоксидант хүнс юм. Хүний биед шингэх антиоксидант чадвар нь хүртэл илүү байдаг гэнэ.

3. Тайвшруулах

Кофены үнэрийг үнэрлэхэд хүний тархинд альфа долгион үүсэж тайвширдаг нь батлагджээ.

4. Тархийг сэргээх

Кофены үнэр нь тайвшруулахаас гадна тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг гэсэн судалгаа бий.

GGI

5. Элгэнд сайн

Өдөрт 1 аяга кофе уудаг хүн элэгний хатуурал болох магадлал 20 хувиар бага байдгийг туршилтаар баталжээ. Жич: элэгний хатуурал нь алкоголь хэтрүүлсэн хэрэглээнээс болдог аж.

6. Шартахаас хамгаална

Шартаж толгой өвдөх нь асеталдихайд гэдэг урвалаас болдог байх нь. Түүнийг биесээс гаргаж, тэлсэн судсаа агшаахад кофеин тусалдаг байна.

7. Сэтгэл гутралд орохоос хамгаална

Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг гэнэ.

GGI


8. Хоол шингээлт сайжруулах

Кофе нь ходоодыг цочроож ходоодны шүүс ялгаруулдаг тул, их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж.

9. Сэргээх

Хамгийн алдартай түгээмэл үйлчилгээ буюу нойрноос сэргээх юм. Кофеинд мэдрэлийн систем сэргээж цочроох үйлчилгээ байдаг аж.

10. Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх

Олон улс оронд кофе тогтмол уудаг хүмүүс сахарын өвчин тусах магадлал бага байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна.