“Бодь Электроникс” ХХК нийт ажилтнуудаа нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа

5 сарын 04, 2023

Бодь-Электроникс ХХК нь байгууллагын ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг дэмжих ээлжит ажлын хүрээнд 2023 оны 04-р сарын 26-27 ний өдрүүдэд Фамили Медикал эмнэлэгтэй хамтран байгууллагын нийт ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн шинжилгээнд хамрууллаа.

GGI

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь ажилчдын эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж эмгэгийг тодруулах, өвчнөөс сэргийлэх зорилготой үйл ажиллагаа юм. Мөн бидний үйл ажиллагааг дэмжин, түргэн шуурхай, соёлтой, мэргэжлийн үйлчилгээг үзүүлсэн хүн амынхаа эрүүл мэндийн манаанд тууштай зогсдог Фамили Медикал эмнэлгийн нийт ажилчдадаа ажлын өндөр амжилт хүсье.

GGI