HID Global компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

4 сарын 21, 2023

HID Global нь АНУ-ын нэвтрэлт танилтын аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Тус компани нь Шведийн цоож, хаалга, орцны автоматжуулалт, нэвтрэх хяналтын корпорац болох Assa Abloy-ийн бие даасан брэнд юм. Өдөр бүр 100 гаруй улс орны сая сая хүмүүс биет болон цахим орчинд аюулгүй нэвтрэх, таних, шалгах, хянах гэх мэт зорилгоор HID-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг. Техас мужийн Остин хотод төвтэй HID нь дэлхий даяар 4000 гаруй ажилтантай бөгөөд 100 гаруй оронд өөрийн оффисуудаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

HID Global нь хандалтын хяналт, бүх төрлийн танилт, цахим үнэмлэх, карт хэвлэлт, RFID мөрдөх, хянах болон байршлыг тогтоох зэрэг шийдлүүдийг санал болгодог бөгөөд зурагт ID үнэмлэхүүд, бүх төрлийн банкны картууд, ухаалаг картууд, карт уншигч, хэвлэгч, RFID тагууд, биометрик бүтээгдэхүүнүүдийг дэлхий дахинд таниулж, нийлүүлж байна.

Дэлхийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой “БОДЬ ЭЛЕКТРОНИКС ХХК”-ийн хамт олонд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, харилцагч байгууллагуудтай уулзах зорилгоор HID Global-ийн бие төлөөлөгчид Монгол улсад зочлоод буцлаа.